Фэйсбүүкээ "хакердуулсан" 40 хохирогч цагдаад ханджээ


7 жил

ЦЕГ-аас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Тодруулбал, ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч И.Мөнхшүр"Бусдын фейсбүүк хаягт нэвтэрч бүлэглэн гэмт хэрэг үйлдэж байгаа этгүүдийг Эрүүгийн цагдаагийн албаны Кебир гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан илрүүлэн шалгаж байна.

Энэ алба интернэт орчин тэр дундаа фейсбүүк хэрэглэгчдийн хаягийг олзолж тэдгээрийн найз нөхөд хамаатан садангаас нь мөнгө гуйх мөнгө өгөхийг шаардсан мэдээллийн дагуу гэмт хэрэг хийдэг бүлэг этгээдийн дагуу Улсын ерөнхий прокурорын хяналтын прокурорт хавтаст хэрэг нээн шалгаж байна.

Энэ дагуу 2018 оны нэгдүгээр сарын 15-нд Ш,Т,Н,Э,Д нарын 10 гаруй иргэнийг шалгаж байна. Эдний гурвыг нь цагдан хорьж, долоо нь батлан даалтанд байна. Гэмт этгээд нь иргэдийн фейсбүүк болон цахим хаяг руу нэвтрэхдээ дараа төлбөрт болон 9911, 9909, 9910, 8810 дугаарын эздийн нэр хаягийг олоод түүний паспортыг эвдэж хууль бусаар нэвтрэн орж гэмт хэрэг үйлддэг байна.

Насны хувьд 17-20 насныхан. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдэд эрүүгийн хуулийн 26,1,2 17,3 заасан хариуцлага хүлээлгэдэг.

Энэ төрлийн гэмт хэрэг яагаад гараад байна вэ гэхээр иргэд  өөрсдийн фейсбүүкийн нууц үгээ хэт энгийн байдлаар хийж байна. Үүнийг тэд ашиглаж нэвтэрч байна.

Иргэддээ хандаж хэлэхэд энгийн амар байдлаар нууц үгээ хийхгүй байхыг анхааруулъя. Мөн ойр дотны хүн мөнгө гуйх захиа ирсэн бол лавшруулж шалгаж баймаар байна. Мөн үйлдэл нарийсч байгаа учраас өөсрдөө анхааралтай мэдээллээ оруулна уу. Мөн сонжооны асуултуудад итгэж фэйсбүүкийнхээ нууц үгийг алдаж байна.

Одоогийн байдлаар 40 орчим хохирогч байгаа"гэлээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү