Амьдралын хууль гэгддэг үйлийн үр сэдвээр зургаан найруулагч жанраа сугалан тус бүр богино хэмжээний зургаан кино хийж, "Бумеранг" нэртэй нэг цогц бүтээл дор нэгджээ. Энэ баасан гараг буюу 1-р сарын 26-наас эхлэн бүх кино театруудаар гарч эхлэнэ.
Найруулагч Ч.Батбаяр /био/, Б.Ганболд / эротик/, Ч.Ганзориг /романс/, Ш.Доржсүрэн /комеди/, П.Дэлгэрбаяр /драм/, Б.Чингүүн /триллер/ нарын үйлийн үр сэдвээр хийсэн 110 минут бүтээлээс үзэгч олон зургаан өөр мэдрэмжийг нэг дор авах юм.