Монголын Жюү жицүгийн холбоо Арабын Нэгдсэн Эмират улсын Жюү жицүгийн холбоотой хамтран Жюү жицүгийн ази тивийн анхны нээлттэй тэмцээнийг энэ амралтын адрүүдэд спортын төв ордонд зохион байгуулах гэж байна. Тэмцээний бүртгэл хаагдсан бөгөөд 11 орны 540 гаруй тамирчин бүртгүүлээд байна.
ASIA CONTINENTAL PRO буюу Ази тивийн нээлттэй тэмцээнд бусад тивийн тамирчид нээлттэй оролцох боломжтой. Мөн World Rank-ийн өндөр оноо олгогдож байгаа гэдгээрээ онцлог юм. Зохион байгуулагчдын мэдээлж байгаагаар тамирчид, үзэгчдийг сэргээсэн үзүүлбэр тоглолт, хөтөлбөрүүд байх болно хэмээсэн юм.
Харин тэмцээний төгсгөлд үнэмлэхүй жингийн мөнгөн шагналтай барилдаан болох бөгөөд хөх бүснээс дээш бүх бүс жингийн аваргууд оролцох боломжтой.
Тамирчид дасгалжуулагч болон эцэг эхчүүд дараах линкээр орж бүртгүүлэн, тэмцээний оноолт , цаг гэх мэт бүхий л мэдээллийг бүрэн авах боломжтой. Жюү жицүг сонирхсон хэн бүхэн тэмцээнийг хүрэлцэн ирж сонирхох боломжтой бөгөөд үзэгчдийн дунд азийн сугалаа явагдана.