Газрын тосны бүтээгдэхүүний хангамж үнийг тогтворжуулах хяналт тавих чиг үүрэг бүхий Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл бүхий Үнийн зөвлөл хуралдаж нөхцөл байдалд зөв үнэлэлт дүгнэлт өгч цаашид авах арга хэмжээний тухай зөвлөлдөжээ. Хамтарсан хуралдаанаар бензин шатахууны үнийг нэмэхгүй байх шийдвэр гаргасан.
Гэвч шатахуун түгээх станцуудад зарагдаж байгаа шатахууны үнэд өөрчлөлт ороогүй бөгөөд шатахаууныг хязгаартай олгож, зарим шатахуун түгээх станц тодорхойгүй шалтгаанаар хаалгаа бариад байгаа. Үүнийг эсэргүүцсэн жолооч нар нэгдэн жагсаал зохион байгууллаа. Тэд өчигдөр 22:00 цагаас "Скай" их дэлгүүрийн зогсоол дээр цугласан бөгөөд цуваа үүсгэн аваарын гэрлээ асаан явж Төрийн ордонг нэг удаа тойрсноор эсэргүүцлийн арга хэмжээгээ өндөрлөв.
Мөн тэд цаашлаад илүү олон жолоочоор хүрээгээ тэлэн өглөө ажлын цаг эхлэх үеэр Төрийн ордонг бүслэн нэг цагийн турш зогсч түгжрэл үүсгэх замаар эсэргүүцлээ илэрхийлнэ хэмээнэ гэдгээ хэлжээ.