"ИНСБРУК-1964" Өвлийн олимпын наадамд Монголын баг тамирчид анх удаа

"ИНСБРУК-1964" Өвлийн олимпын наадамд Монголын баг тамирчид анх удаа


7 жил

   Монгол улсын баг тамирчид "Инсбрук-1964" Өвлийн IX Олимпийн наадамд анх удаагаа оролцон орчин цагийн Олимпийн наадмын шинэ хуудсыг нээж байсан юм. Монгол улс "Инсбрук - 1964" Өвлийн IX Олимпийн наадамд тэшүүрийн спортын төрөлд 4, цанын спортын төрөлд 9 тамирчнаа илгээсэн нь Өвлийн Олимпийн наадмын түүхэнд хамгийн олон Монгол тамирчин оролцсон явдал юм.

Монголын багийн тугчаар Л.Цэнд /МУГТ/ оролцсон бол тэшүүрийн спортын төрөлд Ц.Лхамжав /МУГТ/ Монголын Өвлийн спортын түүхэнд тэшүүрийн төрлөөр оролцсон цорын ганц эмэгтэй тамирчин юм. Мөн биатлонч төрөлд өрсөлдсөн Б.Дамдинжав 14 орны 51 тамирчнаас 38-р байранд орсон нь Монголын Өвлийн Олимпийн наадмын түүхэнд үзүүлсэн хамгийн өндөр амжилт болон үлдсэн.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү