"Пёнчан-2018" Өвлийн олимпийн наадамд манай улсын хоёр тамирчин оролцоно

"Пёнчан-2018" Өвлийн олимпийн наадамд манай улсын хоёр тамирчин оролцоно


7 жил

   “Пёнчан-2018” Өвлийн XXIII Олимпийн наадмын эрх олгох журмыг үндэслэн Олон улсын цанын холбооноос Олимпийн наадамд оролцох тамирчдын квотыг 01 дүгээр сарын 22-ны өдөр зарласан билээ. Тэгвэл Олон улсын олимпийн хороо, "Пёнчан-2018" Өвлийн XXIII Олимпийн наадам Зохион байгуулах хорооны журмын дагуу Монголын үндэсний олимпийн хороо нь Монголын цанын холбооны шийдвэрийг үндэслэн гүйлтийн цанын төрөлд оролцох 2 тамирчны эрхийг албан ёсоор баталгаажуулжээ.

"Пёнчан-2018" Өвлийн олимпийн наадамд ОУХМ Б.Ачбадрах (дундаж оноо 122,79) 15 км, ОУХМ Ч.Отгонцэцэг (дундаж оноо 156,86) 10 км-ийн зайд 02 дугаар сарын 15,16-ны өдрүүдэд хурд, хүч, авхаалж, самбаа, тэсвэр, тэвчээрээ сорин өрсөлдөхөөр болжээ.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү