Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг 11 цэгээс ирүүлдэг мэдээгээр өнгөрөгч долоо хоногийн агаарын бохирдлын хэмжээг тогтоожээ. Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр агаарын чанар Улаанбаатар хотын гэр хороололд орчимд ихэнх өдрүүдэд “Дунд” болон “Маш их” бохирдолтой түвшинд хүрч 2017 оны мөн үетэй харьцуулахад агаар дахь PM2.5, PM10 тоосонцор, хүхэрлэг хийн агууламж 19-42%-иар бага, 24 цагийн дундаж агууламжийн хамгийн их нь агаарын чанарын стандартаас 5-8 дахин их байна.