Хөлбөмбөгийн од тоглогчид ДАШТ-д дасгалжуулагчийн дүрээр


6 жил

    Нэгэн үе хөлбөмбөгийг шилдэгүүдийн тоонд ордог байсан тоглогчид энэ жилийн ДАШТ-д дасгалжуулагчийн үүргээр оролцох болжээ. Ингээд та бүхэнд тэднийг танилцуулъя. 

  • Мирослав Клозе (Герман) ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч, Германы шигшээ багийн шилдэг довтлогч асан Клозе энэ удаад Йохим Лёвын дасгалжуулагчийн албанд ажиллана.

  • Ивица Олич (Хорват) 2002, 2006, 2014 оны ДАШТ-д шигшээ багаа төлөөлөн оролцсон экс Баейрн Мюнхений довтлогч маань Златко Даличийн туслахаар ОХУ-ыг зорих гэнэ.

  • Таффарел (Бразил) 1994 оны алт, 1998 оны мөнгөн медальт тоглогч дасгалжуулагчийн ажлын гараагаа Галатасарай клубын хаалгачийн дасгалжуулагчаар эхэлсэн бол энэ удаад Бразилийн шигшээ багийн дасгалжуулагчийн албанд багтжээ.

  • Дидье Дешам (Франц) Францын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар 2012 онд томилогдсоноос хойш 2014 оны ДАШТ-д шөвгийн 8, 2016 оны ЕАШТ-д аман хүзүүдсэн амжилт үзүүлсэн.

  • Станислав Черчесов - ОХУ-ын ахлах дасгалжуулагч. 1994 болон 2002 оны ДАШТ-д оролцсон ч ердөө ганц тоглолтонд тоглосон нь түүхэнд үлджээ. 1994 оны ДАШТ-д ОХУ - Камеруны шигшээ багуудын тоглолтонд ОХУ 6:1-ээр өрсөлдөгчөө бут ниргэсэн. Черчешовын хаалгаа манаж байсан энэ тоглолтонд Олег Саленко 5 гоол оруулж, энэ рекорд одоо ч эвдэгдээгүй бол Камеруны ганц гоолыг Роже Милла 42 насандаа оруулж хамгийн ахмад гоол оруулсан тоглогч болж байсан түүхтэй.

  • Ча Ду Ри (БНСУ) 2002 оны ДАШТ-д олонд танигдаж эхэлсэн хамгаалагч Герман, Шотланд, Солонгост тоглогчийн кареераа хөөсөөр 2015 онд зодог тайлсан. Одоо тэрээр БНСУ-ын шигшээ багийн хамгаалалтын дасгалжуулагчаар ажиллаж байна.

  • Йон Даль Томассон (Дани) Данийн шигшээгийн бүх цаг үеийн мэргэн бууч, 2002 болон 2010 оны ДАШТ-д оролцож 5 гоол оруулсан. Одоо тэрээр Данийн шигшээгийн туслах дасгалжуулагчийн ажилтай.

  • Тиерри Анри (Франц/Белги) Францын шигшээ багийн шилдэг довтлогч, Монако, Ювентус, Арсенал, Барселона, Нью Йорк зэрэг багуудад тоглож явсан хөлбөмбөгийн ноён оргилуудын нэг. Энэ удаад "Улаан Чөтгөрүүд"-ийн туслах дасгалжуулагчийн дүрээр ОХУ-д ирэх нь дээ.

  • Гарет Саутгэйт - Английн ахлах дасгалжуулагч

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү