Агаарын бохирдлыг бууруулах газрын даргаар Б.Цацралыг томилжээ


7 жил

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамжаар нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын даргаар Б.Цацралыг томилжээ.

Б.Цацрал нь 2008-2013 онд БНСУ-ын Гванжугийн Шинжлэх ухааны технологийн их сургуульд “Зүүн хойд Азийн томоохон хот суурин болон байгалийн суурь нөхцөл дэхь нүүрстөрөгч агуулсан аэрозолын хими, физик, оптик шинж чанар” сэдвээр Боловсролын докторын зэрэг хамгаалжээ.

Түүнчлэн 2005-2006 онд Монгол фермер дээд сургуульд Цаг уур, уур амьсгалын багш, 2007-2013 онд БНСУ-ын Гванжугийн Шинжлэх ухааны технологийн их сургуулийн Орчны судалгааны төвд Эрдэм шинжилгээний туслах ажилтан, 2013-2015 онд Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтан, 2015-2016 онд БНСУ-ын Гванжугийн Шинжлэх ухааны технологийн их сургуулийн РМ2.5 консерциум судлаач, 2016 онд МУИС-д Цаг уур, уур амьсгалын багш, 2017 онд Цаг уур орчны шинжилгээний газарт мэргэжилтнээр ажиллаж байсан туршлагатай мэргэжилтэн юм байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү