"Хөх толбот хүмүүс" МУСК Швейцарийн кино наадамд шалгарчээ


7 жил

   Швейцарийн Фрибург хотноо зохион байгуулдаг олон улсын кино наадамд "DOZ entertainment"-ийн 2011 оны бүтээл "Хөх толбот хүмүүс" МУСК тус наадмын New Territory section-д шалгарчээ.

New Territory section гэдэг нь  тус кино наадамд өмнө оролцож байгаагүй, шинэ нутаг дэвсгэрээс оролцсон бүтээл байх бөгөөд Монгол кино олон улсад, тэр тусмаа Швейцарьт танилцуулагдах боломж нээгдэж байгаагаараа онцлогтой юм байна. 

32 дахь удаагийн Фрибург олон улсын кино наадам нь 2018 оны гуравдугаар сарын 16-24-ний өдрүүдэд болох бөгөөд олон улсын энэхүү наадам нь кино уран бүтээлээр дамжуулан улс орнуудын соёлын харилцааг нэмэгдүүлэх, тэдний хүсэл зоригийг өдөөх зорилготой ажээ. 

Энэ том наадамд арын хаалга байдаггүй зөвхөн ур чадварыг харж дүгнэдэг гэнэ. Ингээд өндөр хөгжилтэй орны кино наадамд сонгогдож чадсан ажлын багийн хамт олон баяр хүргэе.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү