Цэргийн гэрээт алба хаах журам шинэчлэгдлээ


7 жил

   Засгийн газрын энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар Цэргийн албаны тухай хуулийн дагуу “Цэргийн гэрээт алба хаах журам”-ыг шинэчлэн баталлаа. Журам шинэчлэн батлагдсанаар тухайн иргэн цэргийн байгууллагад ахлагч, офицерын албан тушаалд гэрээгээр алба хаах нөхцөл бүрдэж байгаа юм. 

Мөн тодорхой хугацаанд хэрэгжих төсөл, хөтөлбөрт чухал шаардлагатай мэргэжилтэй хүнийг оролцуулах, цэргийн сургуульд бэлтгэх боломжгүй мэргэжилтнийг их, дээд сургуульд захиалгаар сургаж бэлтгэх төсөв, зардал болон цэргийн алба хаагч тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зардлыг хэмнэх боломж бүрдэж байна гэж холбогдох албаныхан онцолж байгаа юм. Журам ёсоор гэрээт албыг байлдагч, түрүүчээр хаах хугацаа 24 сар бөгөөд сунгаж болно. Харин төрийн цэргийн байгууллагад шаардлагатай мэргэжил, албан тушаалд ахлагч, офицероор тав хүртэл жилийн хугацаагаар алба хааж болохоор журамд тусгажээ.
Байлдагч, түрүүчээр алба хаах иргэн цэргийн нэгтгэл, анги, байгууллагад, ахлагчийн алба хаах бол ЗХЖШ, ХХЕГ, Дотоодын цэргийн штаб, ОБЕГ, офицерийн албанд бол ЗХЖШ, ХХЕГ, Дотоодын цэргийн штаб, ОБЕГ-т хүсэлтээ гаргана гэж мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү