Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламж “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах 17 дугаар цэцэрлэгийн барилгад их засварын ажил хийх төсөл энэ онд буюу зун хэрэгжиж эхэлнэ.
Энэхүү төслийн гэрээнд Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока нар уулзаж, 17-р цэцэрлэгтэй танилцан мөн гарын үсэг зурлаа.
Улаанбаатар хот Япон улсын Засгийн газраас хөгжиж буй орнуудын олон талын эрэлт хэрэгцээг хангах зорилгоор Өвсний Үндэс-буцалтгүй тусламжийн хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүүлдэг байна. Иймд Сүхбаатар дүүрэг хоёр жилийн өмнө төсөл боловсруулан Өвсний үндэс хөтөлбөрт хандаж, санхүүжилтийг шийдвэрлүүлжээ.
Өнөөдрийн байдлаар 17-р цэцэрлэгийн бүлэгт 250 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж, 25 багш, ажилтан ажиллаж байгаа бөгөөд төслийн хүрээнп 173,051,847 төгрөгний хөрөнгө оруулалт хийгдэж байгаа гэв. Мөн Сүхбаатар дүүрэгт Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 23 төсөл арга хэмжээнд 1 сая 672,4 мянган ам доллорын буцалгүй тусламж үзүүлжээ.