Бүтэн өнчин, амжиргааны баталгаажих түвшнөөс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдийг баярлуулахаар МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөн, “Скай ресорт” цанын баазтай хамтран нийслэлийн зургаан дүүргийн зорилтот бүлгийн 1000 хүүхдийг цанын баазад үнэ төлбөргүй тоглуулах болжээ.
Энэхүү үйл ажиллагааг маргааш буюу энэ сарын 19 болон ирэх долоо хоногийн баасан гарагт зохион байгуулах гэнэ. Монгол Улсын агаарын бохирдол ДЭМБ-аас тогтоосон аюулгүйн хэмжээнээс 6-7 дахин их байна. Тиймээс зорилтот бүлгийн хүүхдүүдийг агаарын бохирдлоос үүдэлтэй өвчнөөс хамгаалах зорилгоор дээрх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа гэв.
