"Пёнчан-2018" өвлийн олимпод хоёр Солонгос нэг далбаан дор оролцоно

"Пёнчан-2018" өвлийн олимпод хоёр Солонгос нэг далбаан дор оролцоно


7 жил

   Өмнөд Солонгосын Пёнчан хотод болох өвлийн олимпын XXIII наадам ирэх сарын 9-нд эхэлж 25-нд өндөрлөнө. Энэхүү өвлийн олимпын нээлтийн ёслолд хоёр Солонгос нэг далбаан дор нэгдэж оролцохоор болжээ. Хоёр Солонгосыг заагладаг хилийн бүс дэх Панмүнжом тосгоны Өмнөд Солонгосын талын хэсэгт тус улсын төлөөлөгчид энэ сарын 17-нд буюу өчигдөр хуралдаж ийнхүү шийдвэрлэжээ. Мөн хоёр улс олимпын эмэгтэйчүүдийн хоккейн төрөлд хамтарсан баг оролцуулахаар болжээ.

Үүнээс гадна олимпод Умард Солонгосоос хэдэн тамирчин оролцуулах асуудлаар хоёр Солонгосын албаны хүмүүс энэ бямба гарагт Швейцарьт Олон улсын олимпын хорооны төлөөлөгчидтэй хэлэлцээ хийхээр болсон гэнэ. Харин өчигдөр болсон хэлэлцээний үеэр Умард Солонгос Пёнчаны олимпод 230 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хөгжөөн дэмжигчдийн багаа илгээх болсноо мэдэгджээ.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү