Энэ жилийн цагаан сар 2-р дугаар 16-нд тохиож байгаа. Мэдээж уламжлал ёсоор битүүний өмнөх өдрийг тоос гөвөх өдөр гэцгээдэг. Гэтэл энэ өдөр мөн л баяр тэмдэглэж дуусдаггүй монголчууд бидний тэмдэглэх дуртай баярын нэг валентин. Үүгээр зогсохгүй эрчүүдийн минь үзэх дуртай спорт өнөөх хөл бөмбөгийн аваргуудын лигийн хасагдах шатны гал гарсан тоглолтууд 14 15-нд таарч байгаа юм. Ингээд бодохоор хөөрхий зайлуул эхнэрүүд болон ганц бие, хөл бөмбөг сонирхдоггүй хүмүүст бүх ажлын ачаалал ирж таарав.
Гэхдээ энд азтай хүмүүс бий шүү. Өдий болтол ганц бие яваа хүмүүс. Жил болгон энэ баярын үзэн яддаг бол энэ жил ядаж л гэртээ хогтойгоо зууралдаад хосуудыг чичлэхгүй, сэтгэлээр унахгүй тэд нар азтай байх нь. Харин энэ аз хөөрхий тэдэнд удаан үйлчлэхгүй бололтой. Цагаан сарын брэнд асуулт “Хэзээ хүнтэй суух вэ хөгширлөө” энэ л асуулт ганц бие хүмүүст үнэнхүү дарамт болно.
Жил болгоны хоёрдугаар сард аваргуудын лиг таардаг. Өнгөрсөн жил 15 16-нд байсан харин энэ жил хоёр том баяртай давхцаж хөл бөмбөгийн хорхойтнууд нойр муутайхан л хоёр баяраа өнгөрөөх нь. Зарим нь бүүр эртнээс нүхээ ухаж хайртыгаа гомдоохгүй гэсэндээ тоглоом шоглоом маягаар сануулах нь энүүхэнд байна. Харин зарим нь гэрийн ажилд туслалцан шөнөжин үзэх виз даруулах сэргэлэн хүмүүс ч байна шүү.
Ингээд бодохоор гадны соёлыг өнжихгүй дагадаг бидний хувьд одоо яалтай билээ ч гэмээр. Жил ганц болдог томоохон баяраа азтай ч юм шиг азгүй ч шиг, их өрнүүн их ажлаар өнгөрөөх нь давхцал таарсан гурван үйл явдалд тулгамдсан азгүйчүүдийн цуваанд нэгдүүлж орхижээ.