“Агаарын бохирдлыг бууруулахад таны оролцоо" сургалт боллоо


8 жил

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран “Агаарын бохирдлыг бууруулахад таны оролцоо” сургалтыг хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч, олон нийтийн байцаагч нарыг оролцуулан зохион байгууллаа. 
Агаар, утааны бохирдол нь ноцтой хэмжээнд хүрсэн өнөө үед арилгах, бууруулах, хамгаалах талаар шүүмж, шийдэл, гарц, арга замыг бүхий л шатандаа хайж эрэлхийлж байгаа билээ. Энэ асуудалд орон нутаг, ялангуяа дүүрэг, иргэн, хүн бүрийн оролцоо, үүрэг хариуцлага чухлыг онцлон нийслэлийн агаарын чанарын өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, шийдвэрлэх арга зам, олон нийтийн оролцоо сэдвүүдийн хүрээнд мэдээлэл, зөвлөмж өгөв.


Сургалтанд дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандорж, дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Г.Амгалан нар оролцлоо. 


Мөн энэ үеэр мэргэжлийн хяналтын байгууллагуудтай хамтран ажилласан үр дүнгээрээ манлайлсан 9 дүгээр хорооны Засаг дарга М.Цэцэгээ, 12 дугаар хорооны хэсгийн ахлагч З.Энхтайван, 18 дугаар хорооны хэсгийн ахлагч З.Батчимэг нарыг НМХГ-ын даргын өргөмжлөлөөр, 12 дугаар хорооны Засаг дарга Ц.Долгормаа, 16 дугаар хорооны Засаг дарга Б.Эрдэнэсүх нарыг дүүргийн Засаг даргын өргөмжлөлөөр шагнаж урамшуулав.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
а.бурмаа [202.9.40.xxx] 8 жил
18р хороонд оршин суудаг. эко байцаагч нар нь юу хийдэгийг ойлгохгүй бна. айлууд угаадсаа гадаа гудамжинд асгаж байдг йг болиулах ёстой юм бишүү. эко байцаагчийг сайн ажилуулах тал дээр анхаараачэн