“Чингис Хаан” бүрэн хэмжээний анимэйшнийг “Ocean Pictures”-ийн хамт олон 5 жилийн хугацаанд бүтээж өнгөрсөн онд дуусгасан бөгөөд өнөөдөр монгол дуу оруулалт бүрэн дууслаа хэмээн олон нийтийн сүлжээндээ зарлалаа.
Энэхүү бүтээл нь Монгол улсад кино урлаг үүсч хөгжсөн 80 гаруй жилийн хугацаанд дэлхийн стандартад нийцсэн 2D болон 3D хослосон бүрэн хэмжээний анхны анимэйшн гэнэ. “Монголын нууц товчоо”-ноос сэдэвлэсэн “Чингис Хаан” бүрэн хэмжээний анимэйшнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын дэмжлэгтэйгээр үзэгч олонд толилуулах гэж байгаа гэв.