Нэг грамм алтны үнэ 102-103 мянган төгрөг болжээ


8 жил

Монголбанк энэ оны нэгдүгээр сарын 1-нээс 11-нийг хүртэлх өдрүүдэд 682 кг алт худалдан авлаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 130 хувиар өссөн дүн бөгөөд өнгөрсөн оны мөн үед 297 кг худалдан авчээ. 

2018 оны эхний 11 хоногийн байдлаар Лондоны үнэт металлын захын алтны ханш өндөр үнэтэй байв. Үүнээс  шалтгаалан нэг грамм алт худалдан авах Монголбанкны үнэ 102-103 мянган төгрөгтэй тэнцэж, алт тушаалтын хэмжээ өсөх хандлагатай байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү