Улаанбаатар хотын агаарын чанарын өнгөрсөн долоо хоногийн мэдээ. /2018 оны 01-р сарын 08-аас 14-ний өдрийг хүртэлх 7 хоногт/
Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойлжээ.




Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр агаарын бохирдол 7 хоногийн сүүлээр илүү ажиглагдаж Улаанбаатар хотын гэр хороолол орчим “Их” болон “Маш их” бохирдолтой түвшинд хүрч 2017 оны мөн үетэй харьцуулахад агаар дахь PM2.5, PM10 тоосонцрын агууламж 12-14%-иар их, хүхэрлэг хийн агууламж 31%-иар бага байна. PM2.5, PM10 тоосонцор, хүхэрлэг хийн 24 цагийн дундаж агууламжийн хамгийн их нь агаарын чанарын стандартаас 4-14 дахин их байна.

0
0
0
0
0
0