Энэ сарын 20-нд Монголын шилдэг 16 бөхийн халз барилдаан болох гэж байгаа билээ. Аса циркт болох энэхүү барилдааны бооцоо 30 сая төгрөг. Бөхчүүд сугалаагаар барилдана.
Үүний зэрэгцээ жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер, 66 кг-ын жингийн дэлхийн топ бөхчүүдийн нэг Д.Төмөрхүлэг, чөлөөт бөхийн дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Азийн наадмын аварга, гавьяат тамирчин, дөрвөн өөр жинд улсын аваргад түрүүлсэн Г.Мандахнаран нар хоорондоо үндэсний бөхөөр халз барилдана гэнэ. Хоёр бөхийн даваа бүрийг 1 сая төгрөгөөр үнэлсэн бөгөөд тэд хоорондоо гурван удаа барилдана.
Тасалбарын үнэ 30 мянган төгрөг бөгөөд хүргэлт үнэгүй. Мөн барилдааны дүрэм нь зугатаж тойрохгүй, зууралдаж удаан зогсохгүй гэнэ.