Зимбабве улсын төрийн тэргүүний гэр бүл буюу дарангуйлагч мөлжигчид

Зимбабве улсын төрийн тэргүүний гэр бүл буюу дарангуйлагч мөлжигчид


7 жил

   Зимбабве улсын тэргүүн хатагтай Греси Мугабэ. Энэ улсын ерөнхийлөгч Роберт Мугабэ нь эдүүгээ 93 настай Зинбабве улсыг 37 жил тасралтгүй удирдаж байгаа бөгөөд түүний эхнэр түүнээс 40 гаран насаар дүү. Гэхдээ тэрээр сайн сайхан нэгэн биш ба Тайван улсад аялаж явахдаа сэтгүүлчийг зодон гэмтээсэн загварын шоу үзэж байхдаа загвар өмсөгчийг зодож гэмтээж байсан. Тэрээр Роберт Мугабэг үхэнгүүт би төрийн эрхийг авна хэмээн хэлж байсан. 

Тэгвэл Зимбабве улсад улс төрийн нөхцөл байдал улам л тогтворгүй болж ирлээ. Ялангуяа түүний эсэргүүцэл одоо үүсээд байгаа улс төрийн хямралыг улам хурцатгах шинжтэй болж ирж байна гэж олон улсын хэвлэлүүд мэдээллээ. Өчигдөр тус улсын ерөнхийлөгч Роберт Мугабе Зимбабве улсын төв телевизээр дамжуулж мэдэгдэл хийлээ. Тэрээр, армийн шаардлагыг үл хайхарч, ерөнхийлөгчийн албан тушаалаас огцрохгүй гэдгээ мэдэгдсэн байна.

    Зимбабвегийн ард түмэн Мугабегийн засаглалын үед улс орны эдийн засаг доройтсон гэж үздэг. Өнгөрсөн онд тус улсад засгийн газрын эсрэг өргөн бүрэлдэхүүнтэй жагсаал болж байсан. Өмнөд Африкийн энэ улс анх удаа төрийн тэргүүн болон армийн хоорондын зөрчлийг олон улсад нээлттэй харуулж байгаа юм байна.

Роберт Мугабебол өнгөрсөн хоёрдугаар сард 93 насны төрсөн өдрөө тэмдэглэж, дэлхийн хамгийн өндөр настай ерөнхийлөгч болсон. Зимбабве нь 16 сая хүн амтай, дэлхийн хамгийн буурай орнуудын нэг. Зимбабвегийн арми бол Мугабегийн эрх мэдлийн гол тулгуур багана нь байж ирсэн. Гэхдээ одоо тэдний дунд эрх мэдлийн төлөөх тэмцэл эрчимжиж, эрх мэдэл өөрчлөгдөх төвшинд хүртлээ хурцадлаа гэж шинжээчид үзэж байна.

Мөн өнгөрсөн жил Хятадын эрхшээлд орсон гэхэд болно. Тус улс албан ёсны мөнгөн тэмдэгтээрээ Хятадын юанийг сонгосон. БНХАУ тус улсын гадаадад төлөх ёстой 40 сая ам.долларын өрийг нь төлж өгч, хүүгүй шахам зээл өгч дээрх тохиролцоогоо хийсэн гэдэг.

Зимбабве өнөөдөр ядуугийн туйлд орсны шалтгаан нь Ерөнхийлөгч Мугаббе анх гарч ирэхдээ эдийн засгаа шинэчилнэ, ард түмнээ сайхан амьдруулна л гэсэн.Гэхдээ зах зээлийн жам ёсны хөгжлөөс гажуудаар хэтэрхий бэлэн амлалт өгч, засгийн эрхэнд гарсан хойноо түүнийгээ хэрэгжүүлэх гэж муйхарласан. Явсаар нэг америк доллар 35 тэрбум зимбабве доллартай тэнцэх болжээ. 2009 онд тус улсын инфляци 500 тэрбум хувьд хүрсэн гэнэ. Улмаар үндэсний мөнгөн тэмдэгт нь үүргээ гүйцэтгэж чадахаа больсон тул хэрэглээнээс хасч, оронд нь Өмнөд Африкийн ранд, Ботсваны пула, Британий паунд стерлинг, евро, Австралийн доллар, Хятадын юань, Энэтхэгийн рупи, Японы иен зэргийг гүйлгээнд хэрэглэж байгаад Хятадын юанийг албан ёсоор хэрэглэх болсон хэрэг. 


Зураг дээрх толгой эргэм их тоотой зимбабве мөнгөнүүд. Нэг ширхэг талх 300 тэрбум зимбабве долларын үнэд хүрсэн. 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү