Манай орон Хойд мөсөн далай, Ноомхон далайн хагалбарын төвд байрладаг бөгөөд дээрх ай савд багтах том жижиг гол нууруудтай. Түүнээс гадна Төв Азийн гадагш урсгалгүй ай савд хамрах олон гол нууруудтай. Эдгээр цэнгэг болоод давсжуу зарим гол нуруудаар 70 гаруй зүйл загас тархан нутаглана. Зарим нь Төв Азийн унаган амьтад байдаг.
Монгол орны загаснаас шивэр хилим, хар мөрний хилим, тул, монгол омоль, үхэрдэй, зантахай зэрэг загас Улаан номонд орсон.
Хар мөрний хилим
Acipenser schrenckii: Нэн ховор, дэлхийн хэмжээнд ховордсон. Биеийн урт дунджаар 173 см , жин 37 кг хүрнэ. Өргөс нь дэвүүр бус хэлбэртэй. Онон гол, түүний цутгалуудад тохиолдоно. Тавдугаар сарын эцэсээс есдүгээр сарын эхэн хүртэл үржинэ. Нэг бодгаль 434000 хүртэл түрс гаргана.
Монгол Омоль
Coregonus autumnalis migratorius: Монголд шинээр нутагшин үржиж байгаа ховор зүйл. Бие урт гоолиг, толгойн хэсэгт овгор байхгүй. Мөнгөлөг цагаан өнгөтэй, хар толбогүй.
Хөвсгөл,Дархадын хотгорын Шарга, Хөгийн гол, Говийн Улаагчны Хар, Бага нууруудад нутагшин үржиж байна. Хамгийн том нь 4,2 кг хүрнэ.
Наснаас хамаарч гаргах түрс 120-150 мянган ширхэг хүрнэ. Ихэвчлэн хөвөгч амьтнаар хооллодог. Агнуураас нөөц хомсддог.