Таксинд мартсан чемоданаасаа татгалзжээ

Таксинд мартсан чемоданаасаа татгалзжээ


8 жил

Нэгэн жолооч томоо гээчийн чемоданыг нь эзэнд нь өгөх гэтэл буцааж авахаас татгалзсан байна. Учрыг нь ойлгохгүй гайхсан жолооч цагдаад уг чемоданыг аваачиж өгөхөд дотор нь дүүрэн порнографф чиглэлийн материал байжээ. Эзэн нь тэр бүхнээс залхсан бололтой.

-Таксинд ихэвчлэн нөөтбүк, гар утас, шүхэр, цүнхээ хүмүүс мартан буудаг. Тэгвэл Лондонд л гэхэд зургаан сарын дотор 54.872 гар утас, 3179 нөөтбүкийг таксинд мартсан гэх бүртгэл байдаг аж.

-Шөнийн амьдрал ихтэй хотод зоригчид машинд виагра болон бэлгэвчээ унагаагаад оддог гэнэ.

-Согтуу хүүхнүүд заримдаа гартаа барьж явсан дотоож эсвэл хөхөвчөө хаяна.

-Харин тоглолтын дараа хөгжимчид зэмсгээ, жүжигчид хиймэл үс, сахал, малгай зэргээ орхиод буудаг гэнэ.

-Амьтдаа мартах. Гайхалтай байгаа биз. Сайн андаа мартдаг нь муу л байх. Жолооч нар хааяа арын суудал дээрээсээ яст мэлхий, далайн гахай, туулай зэргийг олдог аж.

-Задгай наргисан зарим нь таксинд нөхрөө эсвэл эхнэрээ орхиод л бууна. Нэг залуу найз бүсгүйгээ орхиод буусныг нь мэдээгүй байсан жолооч унтаж байгаа гүнжийг нь цагдаагийн газарт хүргэж өгчээ.

-Машинаасаа пулемёт эсвэл 100.000 ам.долларын үнэ бүхий ууттай алмааз эрдэнэс олбол ямар гайхалтай байх билээ. Ийм “олзыг” Лондоны нэгэн таксист олсон ч эзэн нь олдсон эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү