Уран эсэргүүцэгчид “Бадрах Энержи“ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Марк Мелеардын биед халдаж, танхайрчээ


8 цаг

Ураны Зөөвч-Овоо ордыг ашиглах Монгол-Францын хөрөнгө оруулалттай "Бадрах Энержи" ХХК-ийн удирдлагууд өнөөдөр уран эсэргүүцэгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр эсэргүүцэгчдийн нэг нь Францын төрийн өмчит “Орано” (хуучнаар Арева) группын хөрөнгө оруулалттай “Бадрах Энержи” компанийн Гүйцэтгэх захирал Марк Мелеардын биед халдаж танхайрсан байна.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "СБД-ийн 1 хороо Ай Си центрт зодоон болоод байна гэх утгатай дуудлага мэдээлэл 14.40 цагийн орчимд ирсэн. Дуудлагын дагуу алба хаагчид очсон. Асуудлыг тодруулах чиглэлээр шалгалтыг явуулж байна" гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү