Ши Жиньпин аж ахуйн нэгж болон мэргэжилтний төлөөллийн хэлэлцүүлгийг даргалав

Ши Жиньпин аж ахуйн нэгж болон мэргэжилтний төлөөллийн хэлэлцүүлгийг даргалав


6 сар

Хятадын дээд удирдагч Ши Жиньпин тавдугаар сарын 23-ны үдээс хойш Шаньдүн мужийн Жинань хотод аж ахуйн нэгж болон мэргэжилтний төлөөллийн хэлэлцүүлэгт оролцон үг хэлэв. Тэрээр цохон тэмдэглэхдээ, ХКН-ын 20-р хурлаар социалист орчин үеийн улс орныг бүх талаар бүтээн байгуулах хэтийн төлөвлөлтийг гаргаж, Хятад маягийн шинэчлэлтийг бүх талаар хэрэгжүүлэхээр дамжин, улсаа хүчирхэгжүүлж, үндэстний сэргэн мандлын агуу их гол үүргээ биелүүлэхийг тогтоосон юм. Цаашид өөрчлөлт шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлэн, Хятад маягийн шинэчлэлтийн сэдвийн хүрээнд шинэчлэлтийн гол зорилтоо онцлон, үнэт зүйлийн чиг хандлагаа бататгаж, зөв арга замаар гол гол үүргээ биелүүлж, стратегийн зорилгодоо хүрэхэд шинэ хөдөлгөх хүч сэлбэх хэрэгтэй гэжээ.

Хэлэлцүүлгийн үед аж ахуйн нэгж болон мэргэжилтний 9 төлөөлөл илтгэл тавьж, цахилгаан эрчим хүчний салбарын тогтолцооны шинэчлэлтийг гүнзгийрүүлэх, шинжлэх ухаан технологийн шинэчлэлээр уламжлалт үйлдвэрлэлийг сайжруулах зэрэг асуудлаар санал санаачилгаа дэвшүүлэв.

Ши Жиньпин хэлэхдээ, шинэчлэлт бол хөгжлийн хөдөлгөх хүч. Цаашид шинэчлэлтийг гүнзгийрүүлэн, гол зөрчил болон зөрчлийн гол талыг судлах хэрэгтэй. Ард түмний аз жаргалтай амьдрал бол бидний тэмцлийн зорилт юм. Шинэчлэн хөгжихийн эцсийн зорилго бол ард түмнийг аз жаргалтай амьдруулах явдал юм гэжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү