Өмнөд Солонгосын Самсунг Электроникс компани гадаа үзэх зориулалттай анхны TV-ээ өчигдөр АНУ, Канадын зах зээлд борлуулж эхэлжээ. “The Terrace” нэртэй шинэ зурагт нь 4K QLED дэлгэцтэй бөгөөд хамгийн жижиг буюу 55 инчийн хэмжээтэй нь $3,500 буюу энгийн зурагтнаас 10 дахин өндөр үнээр борлуулагдах ажээ.
Илүү үнэтэй болгож байгаа шалтгаануудыг дурьдвал ус, тоосноос хамгаалагдсан хийц, HDBaseT нэртэй хүлээн авагчийг дотроо багтаасан юм. Ингэснээр гэр дотор байгаа тоглуулагч төхөөрөмж, кабелийн болон IPTV боксыг гадаа байгаа зурагттай холбох боломжтой. Түүнчлэн гадаа орчинд энгийн зурагтнаас илүү хурц гэрэлтэх чадвар юм.