Тэ Жу Ён буюу Чой Су Чон

Тэ Жу Ён буюу Чой Су Чон


6 жил


Өмнөд Солонгосын жүжигчин Чой Су Чон нь 1962 оны 12 сарын 28 - ны өдөр төржээ. Тэрээр анх 1987 онд 'Хайрын Мод' кинонд дүр бүтээж, тухайн жилдээ шилдэг залуу жүжигчнээр тодорч байв. 
 Тэрээр мэргэжил нэгт жүжигчин Ха Хий Ра-тай гэрлэсэн. Бас хоёр хүүхэдтэй. Гэр бүлээ ямарч ажлаас илүү анхаардаг нь түүнийг Солонгосын үлгэр жишээ хүн болгосон юм.

 

 

1996 онд дэлгэцнээ гарсан "Анхны хайр" олон ангит кинонд Сүн Жан Юк - н дүрийг бүтээсэн. 
Энэхүү кино нь Солонгосын бүх цаг үеийн хамгийн рейтинг өндөртэй кино жагсаалтын хоёр дугаарт орсон шилдэг бүтээл болж байжээ.


2006 онд нээлтээ хийсэн 'Тэ Жу Ён' кинонд Бохай улсыг байгуулж эзэн хаан болох их аянаа хийж буй гол дүрийг бүтээсэн. 

Энэхүү дүр нь түүний хамгийн сүүлд бүтээсэн түүхэн кино юм.

Амьдралын идэвхитэй байдлыг эрхэмлэдэг тэрээр амралтын өдрөө спортоор хичээллэж, гэр бүлээрээ ууланд авирч өнгөрөөдөг байна.  Магадгүй энэ дадал нь ч түүнийг наснаасаа залуу харагддаг нэг шалтгаан байх.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
nandinzaya [66.181.161.xxx] 4 жил
Тэ жу ёон киноны жүжигчдийн инстаграмийг тус болж өгнүү!