Дэлхийн 60 гаруй оронд амжилттай зохиогдсон телевизийн алдартай шоу нэвтрүүлэг “The Voice” “Монгол ТВ” телевизийн албан ёсны эрхтэйгээр Монголд анх удаа 2018 оны нэгдүгээр сарын 21-ний өдөрөөс эхлэн үзэгчдэд хүрч эхэлсэн. Баяр гуниг хосолсон сэтгэл хөдөлгөм тоглолтууд 5 сарын турш үргэлжилсэний эцэст 2018 оны тавдугаар сарын 27-ны өдөр үндэсний дуу хоолой, шилдэгийн шилдэг ялагчаар Д.Уламбаяр шүүгчийн багийн шилдэг оролцогч Ц.Энгүүн үзэгчдийн саналаар тодорсон юм.
Ц.Энгүүн нь Монгол улсын Консерваторын хийл хөгжмийн ангид суралцдаг, өдгөө 17 настай урлагийн гараагаа дөнгөж эхлүүлж буй авьяаслаг охин юм.
Гал гарсан хүчтэй өрсөлдөөн дундаас цорын ганц ялагч болсон тэрээр шоуны эхний шатанд “Runnin” дуугаар авьяас чадвараа харуулж 4 шүүгчээс өөрийн дасгалжуулагчийг сонгох алтан боломжийн эзэн болсон билээ. Түүний энэ үзүүлбэр Монголын үзэгчдийг гайхшруулаад зогсохгүй “The Voice of global” буюу дэлхийн хэмжээний шилдэг оролцогчдийн үзүүлбэрүүд дунд багтаж чадсан нь түүнийг эхний шатнаасаа л ялагч болох магадлалтай оролцогчдийн тоонд оруулж чадсан юм.
“The Voice of Mongolia” шоу нэвтрүүлэгт 2000 гаруй хүн бүртгүүлснээс эхний шатанд 100 гаруй оролцогч шоуны 4 шүүгчид авьяас чадвараа шалгуулж ердөө 66 оролцогч тэнцэн тэдний багт хуваагдан орсон. Шоуны туршид эдгээр авьяаслаг залуус маань дэлхийн тайзнаа Монголын болоод дэлхийн шилдэг уран бүтээлүүдийг шинэ, содон, сонирхолтой хувилбараар хүргэж үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээн тэднийг талцуулаад авсан юм. Ийнхүү финалийн шатанд 4 шүүгч тус бүрийн 1 оролцогч шалгаран өрсөлдсөн бөгөөд шоуны дүрэм ёсоор Отгонбаяр шүүгчийн багийн шилдэг оролцогч А.Болормаа, Д.Уламбаяр шүүгчийн багийн шилдэг оролцогч Ц.Энгүүн нар үзэгчдийн саналаар шалгарч шоуны ялагч болоход дахин нэг алхмаар ойртсон юм. Тэд “Voice of Mongolia” шоуны анхны ялагчийн төлөө өөрсдийн цоо шинэ дуугаараа өрсөлдөн үзэгчдийн саналаар Ц.Энгүүн шилдэгийн шилдэгээр тодорч “Монголын шинэ дуу хоолой” гэх хүндтэй нэрийн эзэн болсон юм.
Тус шоу нэвтрүүлэг “Монгол ТВ” телевизийн баг хамт олноос гадна ивээн тэтгэгчид, хамтарч ажилласан байгууллагууд гээд нийт 500 гаруй хүний хүч хөдөлмөр, зүтгэлийн үр дүнд амжилттай болж өндөрлөлөө.
“The Voice of Mongolia” шоуны ялагч Ц.Энгүүн “Монголын шинэ дуу хоолой” гэх хүндтэй нэрийн эзэн боллоо
8 жил /2018-05-30 08:03:09 GMT+8/
470 гаруй сая төгрөг 330 суманд хандивласан эмч дуучин Б.Хангал ""Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан" цолоор энгэрээ мялаалаа
686
1 долоо хоног
Ц.Магалжав: Энэ жилийн наадмаар хурц арслан Н.Өсөхбаяр, улсын гарди М.Бадарч нар барилдахгүй
815
2 долоо хоног
Г.Дамдинням: Баяр наадмын үеэр шатахууны хомсдол үүсэхгүй, нөөц хангалттай байгаа
1204
3 долоо хоног
О.Хонгор: Иргэний хяналт хэдий чинээ сайн байна, төдий чинээ иргэдийн төлсөн татвар хяналттай байна
2225
3 долоо хоног
Ж.Золжаргал: Х.Нямбаатарыг нийслэлийн төсвийн сонсголд урьсан ч ирэх хүмүүсийн жагсаалтад нэр нь байгаагүй
2229
1 сар
З.Мэндсайхан: Улсын төсвийн алдагдал 1 их наяд төгрөг байхад нийслэлийн төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөгт хүрсэн
2089
1 сар
Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нэг гарын үсгээ 50 сая төгрөг хүртэл үнэлдэг гэв
3551
2 сар
Ж.Баярмаа: Монголын дундаж давхарга буюу цалин авдаг 1 сая иргэн өрийн дарамтанд ороод эмзэг бүлэг рүү шилжихэд бэлэн болсон байна
3237
2 сар
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
78605
24
9 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
73206
8
9 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд
Telmuun [66.181.161.xxx] 7 жил
Enguun yalsand tun ih bayartai baina.
1 0