Судлаачид CT1 нэртэй кардиотрофин уураг зүрхийг хэрхэн урхиддагийг судлажээ. CT1 зүрхийг эрүүл байна, цус сайн шахаж байна гэсэн мэдээлэл өгөн, урхидаж буюу мэхлэж чаддаг байна. Түүнчлэн уг кардиотрофин нь зүрхний гэмтлийг засаж, цусны эргэлтийг сайжруулдаг гэсэн байв. Гэхдээ судлаачид туршилтаа амьтаны загварт хийжээ. Судалгааг Cell Research сэтгүүлд гаргасан байв.
Оттавагийн Эмнэлэг, Оттавагийн Их Сургууль зэрэг байгууллагууд судалгаанд хамтран ажиллажээ.
Судлаачид нь CT-1 дасгал хийсэнтэй адилхан давуу талуудтай ба зүрхний дутагдалтай хүмүүсийн дасгал хийх чадавхи маш хязгаартай байдаг гэсэн байлаа. Судалгааг хийсэн эмч нарт CT-1-ийг хэрэглэх өвчтөнүүд хүлээлэгдэж байна. Туршилт амжилттай болвол хэдэн жилийн дараа уургийг эмнэлэгийн салбарт хэрэглэдэг болно гэсэн үг.