World wide web-ийн зохиогч Тим Бернерс-Лий интернетийн тухай хэд хэдэн чухал зүйлс ярьжээ. Тэр интернетийн хөгжил, хувьслыг шүүмжлэн, сурталчилгааны үүсэл ба хэрэглэгчийн нууцлалд учирдаг аюулын тухай санууллаа.
The Guardian-д өгсөн ярилцлагандаа “Эмч рүү явж байгаа хүний нууц эмч та хоёрын дунд л үлддэг биз дээ. Веб рүү орж байгаа нь ч гэсэн үүнтэй төстэй байх хэрэгтэй” гэсэн юм. Мягмар гарагт Дональд Трамп хэрэглэгчийн веб хисториг наймаалах заалтанд гарын үсэг зурсан. Ингэснээр интернет хангагч нь Америк хүмүүсийн веб хисториг хүссэнээрээ худалдаалж наймаалах боломжтой болсон гэсэн үг.
Таныг фейсбүүкт байхад сенсацтай бөгөөд сүртэй гарчигтай мэдээ их тааралдаж байна уу. Тэдний зарим руу дарахад олон дахин сайтаар дамжуулдаг эсвэл таныг зар сурталчилгаа руу оруулж байна уу. Тийм гэвэл үүнийг ‘clickbait’ сэтгүүл зүй гэж нэрлэдэг.
Бернерс-Лий интернетийг ийм аргад ашиглаж байгаад бас дургүйцдэг тухайгаа дурджээ.
Wired Uk-д тэр онлайн хувийн нууц хүний эрх байх ёстой ба үүнийг уландаа гишгэж байна гэж хэлсэн.
MIT Technology Review-д харин “сошиал сүлжээнүүд системүүдээ яаж үнэнийг сурталчилдаг болтол нь шахах тухай бодож, худлаа мэдээллүүдийг байхгүй болгох тухай бодох ёстой”гэв.
Тиймээс Тим Бернерс-Лий интернетийг үнэн, сайны төлөө байх ёстой болохоос хүний нууцыг задладаг, эрхэд нь халдсан орон зай байхыг хүсэхгүй байна.