Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв буюу хүмүүсийн мэддэгээр Хатанбаатарын эмнэлгийн асуудлын талаар байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр "Энэ эмнэлгийн асуудлыг яриад удаж байна. Сүүлийн 30 орчим жил хотоор засвар үйлчилгээгээ хийлгээд, урсгал зардлаа гаргуулаад явсан байна. Уг нь өмч нь нийслэл дээр бүртгэлтэй байгаа тул дээрх зардлуудыг гаргаад явсан байдаг. Гэтэл өмчөө авъя гэхээр арга саам хийгээд яваад байдаг. Ийм байж болохгүй.
Олон нийт зөвхөн нэг эмнэлгийн асуудал гэж ойлгоод байна. Бодит байдал дээр эмийн үйлдвэр, Зайсанд байрлах хуучин халдвартын больниц, Гачууртад байрлах эмийн үйлдвэр болон 20 га газар зэрэг олон объектод эзэн суух гээд улайраад байна.
Одоо төр өмчөө авч, стандартад нийцсэн засвар үйлчилгээ хийгээд эмнэлгийн байрны нэг жигүүрт нь хүүхдийн эмнэлэг, нөгөө хэсэгт нь уламжлалт эмнэлгийнх нь үйл ажиллагааг үргэлжлүүлнэ" гэв.