Төв талбайд Украйны далбаа барьж гүйсэн “No war” хөдөлгөөний залуусыг баривчилжээ

Төв талбайд Украйны далбаа барьж гүйсэн “No war” хөдөлгөөний залуусыг баривчилжээ


6 сар

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд найрамдах Беларусь улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад энэ сарын 01-04-нд төрийн айлчлал хийж байна. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийж буй.

Тэгвэл “No war” хөдөлгөөний залуус А.Г.Лукашенкогийн айлчлалыг эсэргүүцэн төв талбайд Украйны далбааг барьж гүйжээ. Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан Сэргийлэх Газрын ХМОНХХ-ийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг "Сүхбаатар дүүргийн зургаадугаар хороо буюу Сүхбаатарын талбайд өнөөдөр хэсэг иргэн бүртгэлгүй жагсаал цуглаан зохион байгуулж болзошгүй үйлдэл гаргаж, зарим улсын туг барьж явсан.

Энэ асуудлыг цагдаагийн алба хаагч тодруулах зорилгоор шаардлага тавьсан. Ингэж тодруулах явцад нэр бүхий иргэдээс төрийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн тул хуульд заасан үндэслэл журмын дагуу холбогдох шалгалтыг явуулж байна" гэж мэдэгджээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү