Дэлхийн утга зохиолын сонгодог төлөөлөгчдийн нэг Оросын алдарт зохиолч Лев Николаевич Толстойн “Анна Каренина” сонгодог жүжиг 2020 оны аравдугаар сарын 3-нд анх Монголын үзэгчидийн хүртээл болсон.
Нээлтээ хийснээсээ хойш соёл, урлагийн салбарын хэмжээнд хамгийн олон буюу нийт 38 удаа тоглогдож, 18142 үзэгчдийн хүртээл болоод байгаа юм.
Тэгвэл энэхүү жүжиг гуравдугаар сарын 1-нээс эхлэн тайзнаа амилах гэж байна. “Анна Каренина” сонгодог зохиолыг жүжгийн зохиолч, орчуулагч, профессор Н.Пүрэвдагва жүжгийн зохиол хэлбэрт оруулан бичиж, төрийн соёрхолт, гавьяат жүжигчин найруулагч Н.Наранбаатар найруулж, Анна Каренинагийн дүрийг УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаа, Төрийн соёрхолт, ардын жүжигчин Н.Сувд нар бүтээсэн билээ.