Нэгэн цагт залуусыг байлдан дагуулж байсан “OUTLAW” хамтлаг тайзнаа дахин нэгдэж, тоглолт хийхээр болжээ. 12-р сарын 25-ны 19.00 цагт Улаанбаатар хотын “Roud 68” сlub-т болох “Christmas night” шинэ жилийн баярт “OUTLAW”-ийн гурван гишүүн МУСТА Э.Ариун-Эрдэнэ, МУСТА Г.Чинзориг, Б.Жаргал нар оролцож, “Надаас бүү холдооч”, “Ядуу хүн дурлах эрхгүй”, “Зүрхгүй”, “Шаргал гуниг”, “Зүрхэн тэнгэрийн наран”, “Нулимсандаа би хайртай”, “Андын дурсгал”, “Хэлгүй сэтгэл” зэрэг хит дуунуудаа эгшиглүүлнэ. Тус хамтлагийн 2008 онд гаргасан “Эхлэл” цомог нь тухайн үедээ Hi-Fi, Orange Records-ийн улирлын шилдэг Бест селлер цомгоор шалгарч, 3000 хувь борлогдож байсан бол Mobicom, Unitel, Skytel зэрэг үүрэн телефоны операторуудын Hi Tone, Unimusic, Sky Melody үйлчилгээний дуу таталтын үзүүлэлтээр 2011, 2012 онд тэргүүлж байсан юм. Мөн Info TV, Hot news зэрэг сэтгүүлээс явуулдаг chart-ыг долоо хоног бүр манлайлж байв. “OUTLAW” хамтлаг 2009 онд анхны бие даасан “Надаас бүү холдооч” тоглолтоо UB PALACE–ийн Open Air задгай талбайд толилуулахад 20 мянга гаруй залуус түрлэг нэмж байлаа. Дараа жил нь хоёр дахь бие даасан “Мөсөн хайр” тоглолтоо UB Palace–ийн Open Air задгай талбайд хийхэд 24 мянган залуус нэгэн дор цугласан нь тухайн үедээ дээд үзүүлэлт байсан юм. Түүнээс гадна Монгол орныхоо 21 аймгаар хоёр удаа аялан тоглож, нийт 150 гаруй тоглолт зохион байгуулсан домогт хамтлаг энэ удаа фенүүдээ шинэ жилийн бэлэг барихаар бэлтгэж байна. Тэдэнтэй “No name”, “Нөлөө” хамтлаг нэгдэн тоглох аж.
“OUTLAW” хамтлаг шинэ жилийн бэлэг барина
4 жил /2021-12-24 05:57:20 GMT+8/
Ж.Золжаргал: Х.Нямбаатарыг нийслэлийн төсвийн сонсголд урьсан ч ирэх хүмүүсийн жагсаалтад нэр нь байгаагүй
607
5 өдөр
З.Мэндсайхан: Улсын төсвийн алдагдал 1 их наяд төгрөг байхад нийслэлийн төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөгт хүрсэн
478
5 өдөр
Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нэг гарын үсгээ 50 сая төгрөг хүртэл үнэлдэг гэв
1936
4 долоо хоног
Ж.Баярмаа: Монголын дундаж давхарга буюу цалин авдаг 1 сая иргэн өрийн дарамтанд ороод эмзэг бүлэг рүү шилжихэд бэлэн болсон байна
1690
4 долоо хоног
Маргааш нийтийн тээврийн 55 чиглэлд өөрчлөлт орж, гол чиглэлүүд ихэвчлэн Их тойруугаар явна
1917
4 долоо хоног
Х.Нямбаатар: Хамаг олноороо харааж зүхсэн ч олон том төслүүдээсээ нэг алхам ч ухарч няцахгүй
2986
2 сар
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
76993
24
9 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
71653
8
9 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд