Төрийн ордонд ирсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарчээ. Тиймээс яг одоо Төрийн ордны орох, гарах хөдөлгөөнийг түр хязгаарлаад байна. Түргэвчилсэн шинжилгээний хариу баттай эсэхийг нягтлахын тулд PCR шинжилгээ авч, холбогдох газар руу илгээжээ.
Тухайн иргэн нь Төрийн ордны баруун талын хаалгаар нэвтрэхийн өмнө түргэвчилсэн оношлуураар шинжилж үзэхэд эерэг хариу гарсан аж. Иймээс Төрийн ордны хамгаалалтын алба доторх хүмүүсийг өрөөнөөсөө гарахгүй байхыг анхааруулжээ.
Өнөөдөр УИХ-ын чуулган хуралддаг хуваарьтай бөгөөд хуралдаан үргэлжилж байна.