ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээллийг хүргэж байна.
Тэрбээр, 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр 12200 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. 10 тохиолдол нь Ачтан эмнэлгийн эмч, ажилчид тэдний гэр бүлтэй холбоотой, хоёр тохиолдол нь Баянзүрх дүүргийн эмнэлэгтэй холбоотой, нэг нь цэгийн шинжилгээгээр халдвар авсан нь батлагдсан “Голомт” банкны теллер байна. Үүнтэй холбоотой тандалт судалгаа хийж байна.
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Кино үйлдвэрийн дэргэдэх Голомт банкаар 12-р сарын 28-наас хойш үйлчлүүлсэн иргэд харьяа шинжилгээ авах цэгт хандаж, шинжилгээ өгөхийг анхаарууллаа.