Н.Онон: 30 жил урлагт зүтгэсэн зүтгэлийг минь төр үнэллээ


3 жил

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.

Монгол Улсын гавьяат цол олгох тухай Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу, 

  • Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Д.Зоригт, Г.Нанзад, Ц.Эрдэнэбилэг, 
  • Гавьяат багш цолоор Ч.Чанцал, М.Гаамаа, Ц.Гомбо, Ш.Дуламсүрэн, Н.Нямжав, С.Пүрэвжав, Б.Энхбаяр, 
  • Гавьяат дасгалжуулагч цолоор Н.Дариймаа
  • Гавьяат жүжигчин цолоор Х-ТҮЦ продакшны захирал, жүжигчин Н.Онон тус тус хүртээд байна. 

Ерөнхийлөгч Х.Баттулга шагнал гардуулсныхаа дараа "Цар тахлын улмаас төрийн дээд цол, одон медаль гардуулах ажиллагаа хойшилсоор өнөөдөр алдар бүтээл, амжилтын эздэдээ цол тэмдгийг нь гардуулж байна. Цагаан сар, Наурызын баяр, Хүүхдийн баяр, Улсын баяр наадмаар олгох ёстой байсан одон, медалиудыг хөл хорио суларсан энэ үед олгож байна. Салбар салбарын гавшгайчид, хөдөлмөрийн манлайлагчид энд цугласан байна. Мөнх тэнгэрийн хүчин дор Монголчууд хөдөлмөр бүтээлээр дүүрэн байх болтугай" гэлээ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү