Дүүргийн Засаг даргын 2020 оны А/298 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулах тухай” захирамжийн хүрээнд 14 байршлыг цахим дуудлага худалдаанд санал болгож, хоёр дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Өнөөдрийн цахим дуудлага худалдаанд нийтдээ 7 иргэн оролцож 4 байршилд ялагч тодрон нийслэлийн төсөвт 64 сая төгрөг төвлөрүүлэхээр боллоо.
Дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Ганзориг: Энэ онд 24 байршилд цахим дуудлага худалдаа зохион байгуулж, 15 байршилд ялагч тодорч, нийслэлийн төсөвт 276 сая төгрөг төвлөрүүлэн ажиллаж байна. Дуудлага худалдааны ялагчдын хувьд худалдаа үйлчилгээ, орон сууцны зориулалтын газрыг түлхүү сонгож байна. Энэ ондоо багтааж үлдсэн 9 байршлыг дахин дуудлага худалдаанд санал болгоно гэлээ.