Хүүхдэд тань халуурч, биеэр нь юм туурч, суулгавал яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй

Хүүхдэд тань халуурч, биеэр нь юм туурч, суулгавал яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй


5 жил

ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр дэлхий улс орнуудад хүүхдүүдийн дунд гараад буй хордлогот шокийн хам шинжтэй төстэй тохиолдол манай улсад ч бүртгэж эхэлсэн талаар ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа мэдээлсэн. Тэрээр "Дэлхийн улс, орнуудад хүүхдүүдийн дунд хордлогот шокийн хам шинжтэй төстэй олон эрхтэн тогтолцооны үрэвслийн хүндрэл бүртгэгдэж байгаа.

Тухайлбал, Итали улсад 1-4 дүгээр сарын хугацаанд энэ хам шинжийн тохиолдол 30 дахин нэмэгдсэн. АНУ-ын 14 мужид л гэхэд 200 гаруй ийм тохиолдол, гурван нас баралт бүртгэгдээд байна. Франц, Их Британи улсад ийм хам шинжийн 230 гаруй тохиолдол, хоёр нас баралт бүртгэгджээ.ДЭМБ-аас энэ хам шинжийн тодорхойлолт, бүртгэлийн маягтыг гаргасан.Манай улс ч ЭХЭМҮТ болон үйл явдалд суурилсан тандалт судалгаагаар энэ хам шинжийг бүртгэж эхэлсэн” гэсэн юм.

Мөн энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн улс, орнуудад олон эрхтэн тогтолцооны хам шинж хүүхдүүдийн дунд тархсан. Ийм хам шинж илэрсэн хүүхдүүд гол төлөв хүндэрч, эрчимт эмчилгээнд шилжиж буй.Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас эцэг, эхчүүдэд зориулсан зөвлөмжийг гаргасан.

Зөвлөмжид:

  • 3-аас дээш хоног халуурах
  • Биеэр тууралт гарах
  • Нүд улайх (идээт бус коньюкативит)
  • Арьс, салстын үрэвсэл (ам, гар, хөл)
  • Ходоод, гэдэсний цочмог хямрал (суулгах, бөөлжих, хэвлийгээр өвдөх)
  • COVID-19 батлагдсан хүнтэй ойр байсан
  • Хүүхэд идэвхгүй болох, унтаарах, сэрж чадахгүй байх эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй” хэмээн онцлов.

Дээрх шинж тэмдэг илэрвэл 119, 8008-6829 дугаарын утсанд яаралтай хандана уу.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү