Монголынхоо нэрийг дэлхийд тахалдаг уран нугараач А.Уранбилэг Италийн эрэг дээрх аяллын хөлөг онгоцонд тусгаарлагджээ.
Тэрээр цар тахал дэгдэж хөл хорио тогтоохоос өмнө тус хөлөг онгоцон дээр Cirque du Soleil шоунд оролцож байжээ. Гэвч Италид нөхцөл байдал хүндэрч, ийн хөл хорио тогтоосноор тэрбээр тус хөлөгт 50 хоног тусгаарлагдаад байгаа гэв.
А.Уранбилэг тусгаарлалтад байх хугацаандаа бэлтгэл, сургуулилтаа тасралтгүй хийж буй тухайгаа өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ.