Коронавирусийн халдварын үед иргэд, аж ахуйн нэгжүүд эрвийх дэрвийхээрээ нэгдэн, хандив өргөсөөр байгаа. Тэгвэл олимп, дэлхийн дэвжээнээс медаль хүртсэн 59 тамирчин нэг сарын урамшуулалт цалингийнхаа 10 хувь болох 13 сая 500 мянган төгрөгийг УОК-т хандивлахаар болжээ.
Энэ талаар Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар цахим хуудсандаа “Mонгол улсын ерөнхийлөгчийн тэтгэлэг, олимпийн их наадам, олимпийн төрлийн ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдад олгодог сар бүрийн урамшуулалт цалингаасаа, олимп дэлхийн медальтай тамирчид санал гаргаж 59 тамирчдын 1 сарын цалин 135.000.000 төгрөгийн 10% болох 13,500.000 төгрөгийг Улсын онцгой комисст хандивлахаар боллоо. Ковид-19-ийн эсрэг хамтдаа хүчээ нэгтэе. Монголчуудаа гараа сайн ариутгаж, маскаа тогтмол зүүгээрэй” гэжээ.