ДЭМБ-ын мэдээгээр дэлхийн 79 улсад COVID-19-ын халдварын нийт 95424 тохиолдол бүртгэгдэж 3283 нас барсан байна. ДЭМБ-аас энэхүү халдварыг маш өндөр эрсдэлтэй гэж мэдээлсэн хэвээр байна.
ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос хэлэхдээ энэ өвчин бол улирлын томуу биш юм. Энэ өвчлөл томуугаас хэд дахин хүчтэй тархаж нас баралт нь өндөр байна. Одоогоор дэлхий дахинд COVID-19-ын дархлаатай хүн нэг ч байхгүй. Тиймээс хүн бүр улс орон бүр тайвширч болохгүй. Хариу арга хэмжээ, бэлэн байдлаа хангаж урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ улам эрчимжүүлэх шаардлагатай гэдгийг онцолжээ.