Олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байгаа Фантастик Продакшны бүтээсэн "37-р точка" олон ангит уран сайхны киноны хоёрдугаар бүлэг цацагдах тов зарлагджээ.
Тодруулбал, “37-р точка” олон ангит уран сайхны киноны хоёрдугаар бүлгийн эхний анги энэ сарын 30-нд уламжлал ёсоор "SkyGo" аппликейшнээр үзэгчдийн хүртээл болох юм байна. Харин 2020 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 22.00 цагаас NTV телевизээр цацагдахаар болжээ.