Д.Тогтохсүрэн: Ажлын хэсэг гаргаж, АН-тай цаг үеийн асуудлаар зөвшилцөхөөр боллоо

Д.Тогтохсүрэн: Ажлын хэсэг гаргаж, АН-тай цаг үеийн асуудлаар зөвшилцөхөөр боллоо


5 жил

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Ерөнхийлөгчийн хориг, ард нийтийн санал асуулга, ээлжит бус сонгууль явуулах эсэх гээд олон чухал асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн тус намын бүлгийн хурал эхлээд удалгүй тарлаа.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн энэ талаар хэлэхдээ "Бүлгийн хуралд 35 гишүүн оролцлоо. АН-аас Үндсэн хуулийн өөрчлөлт, ард нийтийн санал асуулга, ээлжит бус сонгууль явуулах эсэх асуудлаар хоёр талаасаа ажлын хэсэг гаргаж зөвшилцөх санал ирүүлсэн. Үүний дагуу ажлын хэсэг гаргаж АН-тай зөвшилцөхөөр боллоо. Түүний дараа ирэх даваа гаригт бүлгээ хуралдуулна. Мөн УИХ-ын ээлжит бус чуулганыг хаана" гэлээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү