Жастин Биберийн хуримын тов гарчээ


5 жил

Канадын залуу дуучин Жастин Бибер Америкийн алдарт жүжигчин Стивен Болдуины охин Хейли Болдуин нар ирэх сарын 28-нд сард хуримлахаар болжээ.

Жастин Биберийн хувийн DJ Тэй Жэймс тэдний хуримын үйл ажиллагааг зохион байгуулахаар сонгогдсон аж.

Жастин Бибер өнгөрсөн оны долдугаар сард загвар өмсөгч Хейли Болдуинтай сүй тавьсан юм. Холливудын алдарт жүжигчин Стивен Болдуины охин Хейли Болдуин өдгөө 22 настай бөгөөд Жастин Биберээс гурван насаар дүү. Тэд өмнө нь 2015 оны сүүлээс 2016 оны нэгдүгээр сар хүртэл хэсэг хугацаанд болзож байсан байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү