Ким Кардашианы алмазан шүд


5 жил

"Кардашианы гэр бүл" телевизийн реалити шоуны оролцогч Ким Кардашиан шүтэн бишрэгчдэдээ алмазан шүд (шүдний чимэглэл)-ээ харуулжээ. Тэрбээр өнгөрсөн баасан гаригт алмазан шүдээ гаргаж авахуулсан зургаа инстаграмм хуудастаа байршуулсан байна. Түүнтэй адил чимэглэлийг Америкийн хип хоп дуучин Лил Уэйн хэрэглэдэг ажээ. “Naperville Dental Specialists” клиникийн вэбсайтаас үзэхэд, ийм алмазан шүд нь 150 гаруй мянган ам.долларын үнэтэй юм байна.

Dolly Cohen Кардашианы үүдэн шүд хооронд болон доод шүдийг бүхэлд нь алмазаар бүржээ. Кардашианы хувьд анх удаа шүдээ алмазаар гоёогүй аж. Тэрбээр 2016 онд Парисын загварын долоо хоногийн үеэр алмазан чимэглэлтэй шүдээр гоёж байжээ.

Сонирхуулахад, “Hypebae” хэвлэл Кардашианы 2018 онд олсон орлогыг тооцсон байна. Телевизийн одын орлогын гол эх үүсвэр нь түүний хувийн “KKW Beauty” гоо сайхны бренд, Холливудын мобайл апп, мөн реалити шоуны зураг авалт ажээ. Ким Кардашиан өнгөрсөн 2018 онд нийт 350 орчим сая ам.долларын орлого олсон байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү