“Авьяаслаг монголчууд-3” шоуны ялагчаар илбэчин С.Билэгт тодорлоо


5 жил

Гурван сарын турш үргэлжилсэн "Авьяаслаг Монголчууд-3″ шоуны эцсийн шатны шалгаруулалт өнөөдөр өндөрлөж, ялагчаар илбэчин С.Билэгт тодорлоо. Түүний финалын шатны үзүүлбэр асуудал дэвшүүлсэн, нийгэмт дулгамдаж байгаа асуудлыг дэвшүүлж, олон нийтийн уриалсан нь үзэгчдээс хамгийн олон санал авахад хүргэсэн болов уу.  Ийнхүү гурав дахь удаагийн 100 сая төгрөгийн эзнээр илбэчин С.Билэгт тодорч, дэлхийд монгол хүний авъяас чадвар, түний хэлсэнчлэн үр дүнгүй хичээл зүтгэл нь дэлхийг гайхшруулах биз ээ. Тус шоуны хоёрдугаар байранд Буриад улсаас ирж оролцсон циркийн жүжигчин Дулма, Паша нар орсон юм. Харин гуравдугаар байранд 116 хамтлаг шалгарсан юм.

Илбэчин С.Билэгт “Авьяаслаг Монголчууд” шоуны  шүүгч Г.Ариунбаатарын  алтан баззерийн эзэн.нгэхдээ илбийн үзүүлбэрээр алтан баззер авсан анхны оролцогч болсон юм. Түүнийг үзэгчид хүмүүст баяр баясал бэлэглэх гэсэн чин хүсэлдээ хөтлөгдөн, Улаанбаатар хотын гудмаар явж, таарсан хүн бүртээ өөрийн илбээ үзүүлдэгээс нь гадна  “Илбэ намайг сонгосон" нэвтрүүлгээр нь  андахгүй.

Тэрбээр сүүлийн нэг жил урлаг, спорт, улс төр гээд бүхий л салбарынхныг гайхшируулсан илбийн үзүүлбэрүүдээ өөрийн фейсбүүк хуудаснаа байршуулсан билээ. С.Билэгт 26 настай. Одоогоос долоон жилийн өмнө илбэ үзүүлэх болсон аж.  Түүний мөрөөдөл нь дэлхийн тавцанд Монголын илбийг алдаршуулах.  Залуу хүн мөрөөдөлтэй  байх хэрэгтэй гэдэг дээ. Тэрбээр  энэ жишгээр урагшилж яваа бүтээлч нэгэн. Бизнесийн менежментийн чиглэлээр сургуулиа төгссөн болоод ч тэрүү өөрийгөө илэрхийлэхдээ их сайн гэгддэг юм билээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү