АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обамагийн намтар, амьдралын түүхийг өгүүлэх “Becoming” номарваннэгдүгээр сарын 13-нд Америк, Канад улсуудад худалдаанд гарсан даруйдаа ганцхан өдрийн дотор 725,000 хувь борлогджээ. Улмаар энэ оны хамгийн өндөр борлуулалттай номоор шалгараад байна.
Түүнчлэн худалдаанд гарсан долоо хоногийнхоо турш бэстселлерийн жагсаалтыг тэргүүлж байгаа бөгөөд “Becoming”-ийг эрхлэн гаргаж буй, дэлхийн хамгийн том хэвлэлийн газар болох "Penguin Random House"-ын 2018 онд нэг өдрийн дотор хамгийн олон тоогоор зарагдсан ном болоод байгаа гэнэ.
“Becoming” анхны хэвлэлтээрээ нийт 1.8 сая ширхэг хатуу хавтастай хэвлэгдсэн ч "Penguin Random House"-аас дахин 800,000 хувийг нэмж, нийт 2.6 сая хувь гаргахаар болсон байна. Номыг цахим болон биет хэлбэрээр авах боломжтой төдийгүй дэлхий даяар 31 хэлээр орчуулагдаж байгаагаас испани хэл дээрх орчуулга нь мөн энэ өдрүүдэд хэвлэгдэн гарчээ.
Тус номыг албан ёсны эрхтэйгээр "Монсудар хэвлэлийн газар" монгол хэлнээ хөрвүүлэн гаргахаар ажиллаж байна.