Кристиано Роналду “Инстаграм”-ын рекордыг эвдлээ


5 жил

Дэлхийн 5 удаагийн шилдэг хөлбөмбөгчин Кристиано Роналду “Инстаграм” хуудсанд хамгийн олон дагагчтай хүн боллоо. Италийн “Ювентус” клубийн довтлогч 2016 оноос энэ алдрыг эзэмшиж байсан АНУ-ын поп дуучин Селена Гомесыг дагагчийнхаа тоогоор гүйцэж түрүүлжээ. 26 настай Селена хоёр жилийн өмнө өөрийн мэргэжил нэгт Ариана Грандэг гүйцэж байсан билээ.

Одоогоор Роналдугийн “Инстаграм” дахь дагагчийн тоо 144.309.204 байгаа бол Селенагийнх 144.308.767 байна. Селена 9-р сарын 23-наас хойш өөрийн хуудсанд пост оруулж амжаагүй бол Роналду өнөө өглөөхөн шинэ пост оруулжээ. Гэхдээ Селена Гомесын хувьд өнгөрсөн сард өгсөн нэгэн ярилцлагатаа цахим орчинд төдийлөн удаан байдаггүй, “Инстаграм”-ынхаа нууц үгийг ч мартсан талаараа ярьсан байна.

Роналдугийн хувьд энэ зун Испанийн “Реал Мадрид” клубээс Италийн “Ювентус”-д 100 сая еврогоор ирсэн. Португал довтлогч одоогийн байдлаар Италийн “Сери А”-д 10 тоглолтод оролцохдоо 7 гоол оруулж, 4 гоолын дамжуулалт өгөөд байгаа билээ. “Ювентус” ч түүний ачаар Италийн лигийн хүснэгтийг удаах байранд яваа багаасаа даруй 6 онооны илүү тэргүүлсээр байна.

“Инстаграм”-д хамгийн олон дагагчтай одууд:

Нэр

Эзэмшигч

Дагагчийн тоо

Мэргэжил

Улс

1

@cristiano

Кристиано Роналду

144

хөлбөмбөгчин

Португал

2

@selenagomez

Селена Гомес

144

дуучин

АНУ

3

@arianagrande

Ариана Грандэ

132

дуучин

АНУ

4

@kimkardashian

Ким Кардашиан

119

жүжигчин

АНУ

5

@beyonce

Бейонсе

119

дуучин

АНУ

6

@therock

Дуэйн Жонсон

119

жүжигчин

АНУ

7

@kyliejenner

Кайли Женнер

117

жүжигчин

АНУ

8

@taylorswift

Тэйлор Свифт

112

дуучин

АНУ

9

@neymarjr

Неймар

104

хөлбөмбөгчин

Бразил

10

@justinbieber

Жастин Бэйбер

102

дуучин

АНУ

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү