Хил гэх хэрээсэлсэн утасны цаадах наадахын ялгааг мэдэрсэн нь.
Түүнээс яриа авахад "Би эмнэлэгийн гадаах элс, хогийг цэвэрлэдэг. Нэг ёсондоо гадаа талбай хариуцсан үйлчлэгч. Энэ ажилд ороод нэг жил болж байна. Бараг албан байгууллага болгонд л гадаах элсийг нь шүүрдэж цэвэрлэж байх ёстой ажилтан байдаг. Эмнэлгийн гадаах элсийг ганцаараа цэвэрлэхэд их хүндрэлтэй байдаг. Учир нь манай энэ хавь байнга л элсээр шуурч байдаг болохоор дөнгөж цэвэрлээд л эргэж харахад ахиад л элсээр хучигдсан байдаг" хэмээлээ.
Бид цааш эмнэлэгийн дарга нар болон дотрын эмчээс холбогдох мэдээлэл хүссэн боловч Сайншандруу сургалтанд явсан, одоогоор эзгүй байгаа гэсэн сувилагчийн тайлбар сонсоод бид буцсан юм.
Бодит байдалтай танилцсаны дараа энэхүү цөлжилтийн асуудлыг иргэдийн оролцоогүйгээр дан ганц сумын захиргаа үүний эсрэг тэмцээд нэмэргүйг олж харлаа. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд тэднийг экологийн боловсролтой болгох хэрэгтэй аж. Зөвхөн мод суулгац тариад түүнийгээ арчилж тордохгүй бол ургахгүй шүү дээ. Нутгийн иргэдийг наад захын мод тарих, арчилах мэдлэгтэй болгохын тулд сэтгүүлч бидний оролцоо нийгмийг соён гэгээрүүлэх үүрэг хариуцлагаа ухамсарлах нь тэдэнд туслах нэг арга юм .